2011-03-23
зөвлөгөө

Цаг улирал хүйтэрч байгаатай холбогдуулан Иргэд, хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах хэрэгтэйг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.ТИомуугийн халдвараар өвчилсөн ихэнх хүмүүс буюу 90 гаруй хувь нь гэрээр асарч сувилан, эмчлэгдэж эдгэрэх боломжтой аж. Тиймээс дараах зөвлөмжийг өгч байна. * Аль болох гэртээ байж, сайн амрах, унтах, тайван байх * Гараа тогтмол сайтар савандаж угаах * Халуун аарц, хярам, буцалсан ус, сүү, аньс,чацаргана, зэргийг ахиухан уух, * Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс шөлтэй халуун хоол идэх сармис, сонгино, шинэ ногоо, жимс хэрэглэх. * Ханиаж, найтаахдаа ам хамараа дарж, таглаж байх * Амны хаалтыг зөв хэрэглэ * Дулаан хувцаслах, даарахгүй байх, малгай алчууртай байх, ам хамраа ороож боох. * 1-2% содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг өдөрт 5-6 удаа зайлах, халуун уураар утах. * Гич болон шилмүүстэй халуун ваннд суух (харшилтай бол хэрэггүй) * Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах * Архи, тамхийг цээрлэх. * Витамин С (2%, 5%-ийн уусмал, шахмал, үрэл, нунтаг) уух * Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух * Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх * Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, 2 цаг тутамд агааржуулах, ариутгал халдваргүйтгэл хийх, нягтралыг багасгах. * Шаардлагатай бол сум, өрхийн эмчид хандах буюу ХӨСҮТ-ийн 100 дугаарын утасаар лавлаж болно.
Бичсэн: Uuganaa | цаг: 13:19 | сурган хүмүүжүүлэх зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax